УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийг манлайллын сургалтанд хамруулж байна.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Хувийн манлайлал, Стратегийн манлайлал, Улс төрийн манлайлал, Иргэдийн манлайлал зэрэг сэдвийн дор 100 орчим хүн мэдлэгээ нэмж байгаа юм. “ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нь засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодлогыг тодорхойлох мэдлэг, чадвартай, иргэдийн эрх ашгийн төлөө идэвхтэй ажиллах зүтгэл, сэтгэлтэй, алсын хараатай байх ёстой” хэмээн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж хэлэв.
Аймгийн ИТХ-аас 2016-2017 онд дээрх төслийн нэгжтэй
хамтран аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид,
төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулах сургалтанд хамруулаад байгаа юм.
Б.Батчимэг