Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баян-Өлгий аймгийн “Иргэний Танхимын байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлууд

2014-08-27

Баян-Өлгий аймгийн “Иргэний Танхимын байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлууд
Зорилго: Орон нутагт Шууд ардчилал  Иргэдийн оролцоогоор дамжуулан дамжуулан төвлөрлийг сааруулах Иргэний танхимын үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, санал авах төрийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх

Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн газар, хугацаа:
Байршил: Баян-Өлгий аймгийн  “Иргэний танхим”-д болон бүх сумдад

Хугацаа: 2013 оны 02-р сарын 06-ны өдөрөөс 2013 оны 10-р сар хүртэлх
1.    Нийт 7-н сарын дотор 10 удаа хэлэлцүүлэг явуулсан  
2.    Хэлэлцүүлэгт нийтдээ 420 иргэн 68-н төрийн байгууллагын албан тушаалтан оролцлоо.
8-н удаа сургалт зөвлөгөөн 6 удаа хурал хийгдсэн юм. Бусад нь: Уулзалт, хурал хөдөө орон нутагт ажилласан тухай болно
Гарсан үр дүн, хүлээгдэж байгаа үр нөлөө:
1.    Аймгийн Иргэний танхимын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдан иргэн хүн иргэний танхимаар дамжуулан шийдвэр гаргалтанд нөлөөлж болох юм байна гэсэн чиг хандлага нэмэгдэж оролцоо сайжирч байна
2.    Иргэний танхимын үйл ажиллагаа тогтворжих хандлагатай байна
3.    Иргэд иргэний танхимд  ирж хэлэлцүүлэгт оролцож төрийн байгууллагын удирдлагуудаас хариулт авч болох шийдвэрт санал оруулах орчин бүрдэж эхэлж байна
4.    Холбогдох байгууллагуудын удирдлагуудаас иргэд сонирхсон асуултын хариултаа авч чадлаа
5.    Энэ 9-н сарын дотор хийгдсэн   хэлэлцүүлэгт иргэд олноор ирсэн ч дийлэнх иргэд ахмад настан байсан
6.    Цаашдаа Иргэний  танхимын үйл ажиллагааны  чиглэлээр олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна
7.    Энэхүү үйл ажиллагаа цаашид хэрэгцээтэй байгааг иргэдийн зүгээс санал болгож байлаа
8.   
9.    Бусад сумдад иргэний танхимын үйл ажиллагааг тогтворжуулахад аймгийн иргэний танхимын үйл ажиллагаа эерэг нөлөө үзүүлэх, сайн туршлага болохуйц болж чадаж байна
10.    Манай аймгийн 12 сумын 11-н суманд Иргэний Танхим ажиллаж байгаа.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмж:
1.    Иргэний танхимаар хэлэлцүүлсэн хэлэлцүүлэг болон иргэдийн гаргасан санал, санаачлага, гаргасан шийдвэрийг тайлагнах мэдээлэлийн самбарт мэдээлэл байршуулах, мөн цахим болон бусад хэлбэрээр нийтэд таниулах
2.    Иргэний танхимын хэлэлцүүлэгт нас, хүйс онцлогт тохирсон байдлаар хэлэлцүүлэг зохион байгуулж залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтот бүлгүүдэд чиглүүлсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна
3.    Иргэний танхимын үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд сони сэтгүүл, брошур, нугалбар, гарын авлага хэвлүүлэн түгээх шаардлагатай байгаа нь ажиглагдаж байлаа.
4.    Орон нутгийн удирдлагууд болон түншлэгч талуудтай зөвлөлдөн нягт хамтран ажиллах
5.    Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бусдын сайн туршлагаас судалж идэвхижүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай санагдлаа
6.    Аймгийн удирдлагуудаас хэлэлцүүлэг, үйл ажиллагаа бүрт заавал төлөөлүүлэн оролцуулж байх
7.    Баян-Өлгий аймгийн баг бүрийн иргэдтэй уулзаж “Иргэний танхим”-ын танилцуулга үйл ажиллагааны чиглэл болон  иргэдэдэд хэр ач тустай талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл хийх, 

 

Үйл ажиллагааны төрөл

Огноо

Хаана

Зохион байгуулагч байгууллага

1

Иргэдийн оролцоо, шууд ардчиллын тухай сургалт явуулж, ярилцлага хийв.

2013.02.25

Ирэщгэний танхимд

Өлгий, Аланцөгц, Цэнгэл, Улаанхус сумын багийн Засаг дарга, НБД, ИНХ-ын дарга нар оролцов. Сургагч багш Увс аймгийн МК-ын төлөөлөгч байв.

2

2013 оны худалдан авалтын ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний танилцуулга

2013.02.2

10:00 цагаас

“Иргэний танхим”-д

-Мерси кор,

-Баян-Өлгий аймгийн Иргэний Танхим,

-Баян-Өлгий аймгийн АОЭХ

3

“Захиргааны ерөнхий хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг

2013.03.28

 09:00-12:00 цагт

“Иргэний танхим”-д

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны аймгийн салбар зөвлөл, “Мерси Кор” ОУБ хамтран

4

ГОУХАН-ы төлөөлөгчид  Баян-Өлгий аймгийн  БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГУУД-тай уулзаж санал солилцов

2013.04.09өдрийн 09:00-12:00

“Иргэний танхим”-д

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Баян-Өлгий аймгийн ажил олгогч эздийн холбоо

5

ГОУХАН-ы төлөөлөгчид  БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД-тэй уулзаж санал солилцов

2013.04.09өдрийн

13:00-16:00

“Иргэний танхим”-д

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Баян-Өлгий аймгийн АОЭХ

6

Цагааннуурын Улаанбайшинт дахь ард иргэдийн хүсэлтээр очиж байдалтай газар дээр нь танилцаж өргөдөл, гомдлыг нь бичүүлж, гарын үсэг зурж баталгаажуулан зохих бүрдүүлэлт хийж зөвлөмж боловсруулан аймгийн ЗД-д хүлээлгэн өгөв

2012.03.01-04.11

Улаанбайшинт

Баян-Өлгий аймгийн Иргэний танхим

7

Казах ардын урлаг соёлын өдөрлөгт 20 хүний бүрэлдлэхүүнтэйгээр амжилттай оролцов

2013.03.21-ны өдөр

Улаанбаатар

Аймгийн Иргэний танхим, АОЭХолбоо

8

Төв аймгийн Иргэний танхимын ажилтай танилцав

2013.03.22

Зуунмод

Аймгийн Иргэний танхимын зохицуулагч

9

2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлэхэд оролцов.

2013.03.31

ХДТеатр

 

10

Аймгийн ЖДҮХсангийн хуваарилалт хийх ажлын албанд орж ажиллав.

2013.04.01

ЗД-ын өрөөнд

ЗДТГ, ХХэлтэс, Барилгачдын Холбоо, ҮЭХолбоо, Иргэний Танхим

11

Ерөнхийлөгчийн тамгын газарааас ирсэн хүмүүстэй сумдуудын иргэний танхимтай танилцах “Шууд ардчилал, төсөвт иргэдийн оролцоо ”

2013.04.03-04

Бүх сумдад

Ерөнхийлөгчийн тамгын газрын гишүүд,

Баян-Өлгий аймгийн Иргэний Танхим

 

"ТХАА-ны ил тод, нээлттэй байдлыг хангахад талуудын оролцоо" сэдэвт сургалт, семинар зохион байгуулав

2013.04.16-17

Иргэний танхимд

Чиглүүлэгч С.Одхүү Төслийн зохицуулагч

32 хүн оролцов

 

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл" сэдэвт аймгийн зөвлөлгөөнд оролцов

2013.04.20

Монгол-Туркийн сургуулийн Хурлын танхимд

 

12

Аймгийн Иргэний танхимын журмын эцэслэн боловсруулж бүх сумдын ИТХ-ын дарга нарт аймгийн ИТХ-ын албан бичгийн хамт хүргүүлэв. Үүний дагуу ажлаа зохицуулахыг даалгав. 5-р сард багтааж бүх сумдаар тусгай хуваарийн дагуу тойрон явж хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, Иргэний танхимууд байгуулах талаар заавар зөвлөгөө өгч ажиллав.

2013.04 сар

Бүх сумдад

Аймгийн Иргэний танхим

13

БӨАймгийн бүх Багийн засаг дарга нарт “Шууд ардчилал – иргэдийн оролцоо” бодлого, ач холбогдол, хэрэгжүүлэх арга замын тухай илтгэл тавив. Багийн ЗД нарт гарын авлага 86 ширхэг тарааж өгсөн.

2013.05.13

Багшийн коллежийн хурлын зааланд

ЗДТГ, Иргэний танхим, холбогдох агентлагууд

14

 

 

 

 

15

Авлигатай тэмцэх газраас ирсэн эрх бүхий албан тушаалтанууд аймгийн сэтгүүлчидтэй уулзалт хийсэн байна

2013.05.16

Иргэний танхим-д

Авлигатай тэмцэх газар, Мерси Кор ОУБ, Иргэний танхим

16

Авлигатай тэмцэх газраас ирсэн эрх бүхий албан тушаалтанууд Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, БОАЖ газрын ажилтнуудад Авлигын тухай сургалт хийсэн

2013.05.17

Иргэний танхим-д

Авлигатай тэмцэх газар, Мерси Кор ОУБ, Иргэний танхим

17

Төрийн болон төрийн бус байгууллагын дунд "Авлигын эсрэг хамтдаа боломж ба бэрхшээл" сэдэвт нээлттэй ТВ хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

2013.05.20

Иргэний танхимд

Авлигатай тэмцэх газар, Мерси Кор ОУБ, Иргэний танхим

18

 

Цэнгэл, Улаанхус, Дэлүүн, Баяннуур, Сагсай сумдад орон нутгийн сум хөгжүүлэх сангаас хувиарлагдсан суманд хийгдэх хөрөнгө оруулалтын  талаар Багийн ИНХ-д мониторинг хийв

2013.06.10

2013.06-14 хүртэл

5-н сумд

Аймгийн ЗДТГ, Иргэний танхим

 

19

“Хууль дүрэм бодит амьдралд” аяны хаалтын ажиллагаа Баян-Өлгий аймгийн Иргэний Танхимд боллоо.

2013.05.28

 

Авлигатай тэмцэх газар, Мерси Кор ОУБ, Иргэний танхим

20

 Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Аймгийн “Иргэний Танхим”-д Өлгий сумын иргэд болон хайрга, элс ачдаг самосвал машины жолооч нар, Өлгий сумын засаг дарга Ө.Хабай, "Эрчим" ХК-ны захирал Д.Мурат, Аймгийн “Иргэний Танхим”-ын зохицуулагч М.Мейрамбек нарыг оролцуулан  нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

2013.06.04

Иргэний танхимд

Иргэний танхим

21

2013 оны 06-р сарын 27, 28 –ны өдөр аймгийн Иргэний Танхим-д бүх сумын Иргэний Танхим-ын зохицуулагч ажилтануудын чадавхи, мэдлэгийг дээшлүүлэх сургалт болж амжилттай өндөрлөлөө.

2013.06.27-28

Иргэний танхимд

Мерси кор ОУБ

22

“Иргэний танхим”-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн иргэдэд “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах” сэдэвт "Инээмсэглэл" төслийн сургалт явуулсан.

2013.07.08

Иргэний танхимд

НХҮ хэлтэс, Иргэний танхим

23

Сумын хэмжээнд заавал дагаж мөрдөх 5-н төрлийн эрх зүйн бичиг баримтыг казак монгол хэл дээр боловсруулсан. Мөн баримтыг ашиглан "Иргэний индэр" нэртэй сонин 2000 ширхэг хэвлүүлж Цэнгэл сумын иргэдэд тараав.

2013.07.17

Иргэний танхимд

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо

Иргэний танхим

24

Иргэний Танхим-д 1-р ахлах сургуулийн шинэ байрны барилгын ажил яагаад удааширч байгаа талаар талуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг болж өндөрлөв. 
/ Хэлэлцүүлэгт Захиалагч талаас Аймгийн ЗДТГ-аас Алдаберген, Гүйцэтгэгч талаас 1-р ахлах сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Ховдын тулга” компани Инженер Бямбадорж мөн 1-р ахлах сургуулд сурдаг хүүхдүүдийн эцэг, эх багш ажилтнууд оролцов /

2013.08.14

Иргэний танхимд

Иргэний танхим

25

ИНБ-уудын удирдлага, ажилтануудад ИНБ-уудын үнэлгээ хийх “Ухаалаг хөгжил” сургалт явуулав 

2013.08.15-16

Иргэний танхимд

Иргэний танхим, Мерси Кор ОУБ

26

2014 оны аймгийн Иргэний танхимуудын төсвийн төсөл боловсруулан оруулав.

2013.09.06

ИТХ-ын хуралдаан

Иргэний танхим

27

Баян-Өлгий аймгийн бүх сумдад  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд хяналт, үнэлгээ хийх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авсан болно

2013.09.01

2013.09.13

Бүх сумдад

ЗДТГ,  Иргэний танхим, Захиалагчийн алба,  ГХБХБГ, МХГ

Мерси Кор ОУБ, ТХАААлба

Гурван талт түншлэлийн зөвлөл

28

Баян-Өлгий аймгийн бүх сумдад  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд хяналт,үнэлгээ хийх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар аймгийн ЗДЗөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчид, мөн холбогдох бусад албан тушаалтануудын өмнө тайлагнав.

2013.09.19

ЗДТГазрын хурлын зааланд

Аймгийн ЗДТГ,

 Иргэний танхим,  ТХААалба,  ГТТЗ, ГХБХБГазар, МХГ, ЗА

29

2014.09.24-26-ны өдрүүдэд УИХ-ны гишүүн А.Бакей, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Д.Аззаяа, Засгийн Газрын референт Ш.Бямбаа нарт аймгийн Иргэний Танхимын тухай, 2014 оны төсвийн талаар танилцуулж зөвлөгөө авлаа.

2013.09.26

Улаанбаатар хотод

Иргэний танхимын зохицуулагч

30

“Хүүхэд хамгааллын бодлого” баримт бичгийн төслийг сайжруулах хэлэлцүүлэгт санал авах хэлэлцүүлэг зохион байгуулав

2013.09.25

Иргэний танхимд

Иргэний танхим,

Баян-Өлгий аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс

31

Бүх нийтээрээ мод тарих өдөрт Иргэдийн оролцоог хангаж мод тарих талаар арга зүйн зөвлөгөө өгөв

2013.10.12

Аймгийн хэмжээнд

БОГазар, Сум дундын ойн анги,

Иргэний танхим

32

Гамшгаас урьдчилан сэргийлэх нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт Аймгийн ХААЖДҮГазар, Онцгой байдлын алба, ЗДТГ-ын мэргэжилтэн болон сумдын малчид оролцов.

2013.10.05

Иргэний танхимд

Мерси Кор ОУБ, Аймгийн Иргэний танхим

33

Сагсай, Алтай, Улаанхус, Цэнгэл, Дэлүүн, Булган сумын засаг дарга нар болон  аймгийн удирдлагууд, хэлтэс алба агентлагуудын дарга нарын ажлыг дүгнэх хуралд оролцсон мөн дээрх нэр бүхий сумдын засаг дарга нараас ОНХСан, Сум хөгжүүлэх сангаас хувиарлагдсан төсөв хөрөнгийн зарцуулалтанд иргэдийн оролцоог хангасан эсэх, Сумын хэмжээнд заавал дагаж мөрдөх суурь 5-н төрлийн эрхзүйн бичиг баримтыг боловсруулж иргэдээрээ хэлэлцүүлэн батлуулсан эсэх, ОНХС, СХСангийн хөрөнгийг эл дүрэм журмын дагуу хувиарлагдсан эсэхийг тодруулж гарсан алдаа зөрчлийг арилгуулах, цаашдаа иргэдтэй байнга хамтарч ажиллахыг зөвлөсөн болно.

2013.10.14

ЗДТГазрын хурлын зааланд

Аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс,

 Иргэний танхим, ТХААалба

34

Сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан ЖДҮ-лэл эрхлэгчидтэй уулзаж  зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхийг шалгасан. Шалгалтын комисс нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй  юм. Иргэний танхимаас ажилтан Н.Ерлан ажиллав.

2013.10.15

Аймгийн хэмжээнд

Аймгийн ИТХ ,Хөдөлмөрийн хэлтэс,

Татварын хэлтэс ,Иргэний танхим

Заман сонин төлөөлөгч

35

Өлгий сумын 9-н багт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажиллагааны гүйцэтгэлийн талаар баг бүрт оршин суудаг иргэдээс  судалгаа авав /хамрагдсан хүн 98/

2013.10.17-21

Өлгий сумын

Баг бүрт

Иргэний танхим

36

 Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа чөлөөт ярилцлага

2013.11.01

Иргэний танхимд

Цагдаагийн газар, Иргэний танхим

37

 Аялал жуулчлал ба зочид буудлын менежмент” сургалт

2013.11.05

Иргэний танхимд

Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, /Энх тайваны корпусын ажилтан  сургагч багш Врайн Лео/  Ли Скилли /Иргэний танхим/

38

ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан 9 хоногийн сургалт

2013.11.16-24

Иргэний танхимд

Аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Удирдлагын академи.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%