Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлаас хөрөнгө гаргаж оторт байгаа малчдыг "Өрхийн мэдээллийн судалгаанд" хамруулах ажлыг зохион байгуулж байна. Судалгааны ажлаар сумын хөдөлмөр эрхлэлт нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар судалгаанд хамрагдаагүй 45 өрхөөр орж судалгааг авч байна.