Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АМХАДЫН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛАА ТАЙЛАГНАЖ ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦЛОО

2018-04-21

        2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд “Ахмадын жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр /2018.04.20/ аймгийн удирдлагууд ахмадуудтай уулзалт хийн өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлснээ тайлагнаж харилцан санал солилцлоо. Үндсэндээ Ахмадын жилийн хүрээнд нийтдээ Ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, Ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, Ахмадуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нийт 39 ажлыг төлөвлөн өнөөдрийн байдлаар хэрэгжилт 68 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%