Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА

2018-04-21

       Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргал тэргүүтэй Төлөөлөгчид Дархан суманд ирж туршлага судлах уулзалтыг зохион байгууллаа. Тэд 100-аад мянган хүн амтай хотын ажил, амьдралын туршлагаас судалж, өөрийн сумынхаа хөгжил дэвшилд бодит ажил болохуйц шинэ санал санаачлагатай буцах зорилготой иржээ. 

Зочдыг Дархан сумын ИТХ-ын дарга Тэргүүлэгчид хүлээн авч, Хурлын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар танилцуулан, өөрсдийн ажлын туршлагаас хуваалцлаа. Алтанбулаг сумын зочид Дархан хоттой танилцах ажлын хүрээнд Өгөөж гурил ХХК, хоёрдогч түүхий эдийг  дахин боловсруулах “Сан-Оргиу” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Бурхан багшийн сэрэг дүр, Дүүжин гүүр, Морин хуур цогцолборын тохижилт, Дархан хотын өнгө төрхийг үзэж танилцав.

     Энэхүү айлчлалд сэтгэл өндөр байгаагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргал илэрхийлээд, Дархан сумын ИТХ-ын ажил, хотын тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудаас Алтанбулаг сумын хэмжээнд авч хэрэгжүүлэх олон ажил байна, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаа тавьж ажиллана гэж хэллээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%