Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Чанарын багийнхан туршлага судлав
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Х.Цэнд-Аюушаар ахлуулсан Чанарын багийн гишүүд ажиллалаа. Манай аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2016 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015-ийг анх удаагаа амжилттай нэвтрүүлсэн төрийн байгууллага болж байсан билээ. Уг ажлын хэсэг Чанарын удирдллагын тогтолцоог хэрхэн нэвтрүүлсэн тухай туршлага судалж яваа бөгөөд Чанарын менежер ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтэн О.Мөнхсүрэн уг стандартыг нэвтрүүлсэн туршлага, хийж хэрэгжүүлсэн ажлаа Чанарын багийн гишүүдэд танилцууллаа.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4069