Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ГАЗАР ТАРИАЛАНГАА ТҮШИГЛЭН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ТҮЛХҮҮ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-04-24

           Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас 20 км зайд орших “Газар Агро” эрчимжсэн мал ахуйн фермерийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж туршлага судаллаа. Газар тариалангаа түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү фермерийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид аймагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж ашиг шимтэй малын тоог нэмэгдүүлэн малын үйлдвэр угсааг сайжруулахаар зорин ажиллаж байгаа юм. Тус фермер нь үнээний махны чиглэлийн фермер бөгөөд гол онцлог нь малын өвс тэжээлээ фермер дотроо тариалан бэлтгэж үр тариагаа дэргэдээ боловсруулдаг. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна өдөр бүр мал шив шинэхэн зөөлөн өвс тэжээл идэж хоол боловсруулах системд ачаалал бага өгөх, жинг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтайг фермерийн ажилчид дурдлаа. 2000 га-г хамран байрлах тус фермер одоогоор төл малтайгаа нийлсэн, герфорд, цагаан толгойт, аангуус гэсэн үүлдрийн 700 орчим үхэртэй. Усалгааны асуудлыг дэд бүтцээр шийдэж өгсөн. Жилийн 4 улиралд цахилгаан усны худгийн тусламжтайгаар малыг усаар хангадаг байна. Тугал бяруу 40 хоногтойдоо буюу 300кг хүрсэн үедээ хээл авах боломжтой болдгоороо онцлогтой бөгөөд үржлийн тухайд 100 хувь зохиомол хээлтүүлгийн аргыг ашигладаг байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ “ Монгол улс сүүний хэрэглээний 80 хувийг гадаадаас хангаж байна. Хуурай сүүний үнэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зарагдаж буй дундаж үнэтэй адил. Гэтэл манай улс олон сая малтай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж сүүний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь бэлтгэх бүрэн бололцоо байгааг хэлж байлаа. Мөн манай аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд бүтэц, байршил, ажиллах хүчний бололцоо зэргээрээ хамгийн тохиромжтой газар бол Хонгор сум учраас цаашид энэ чиглэлийг барьж эрчимтэй судалгаа хийсний үндсэн дээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж иргэдээ ажилтай орлоготой болгоход анхаарч ажиллахаа" хэлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%