Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрийн талаар хэлэлцлээ

2018-04-24

“Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 2015 оны 38 дугаар тогтоолоор батлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонсож, иргэдэд өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг дугуй засвар, уул уурхай, төрийн байгууллагын үйлчилгээ, рашаан сувиллын шавар эмчилгээний чанарт стандарт нэвтрүүлэн шалгахыг үүрэг болголоо.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Стандартчилал хэмжил зүйн газраас жилд дунджаар 30 нэр төрлийн 340 стандартаар 600 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад стандартын лавлагаа болон борлуулалт хийж үйлчилдэг байна. Мөн иргэдэд стандартын тухай мэдлэг, ойлголт өгөх, үйлчилгээний газруудын чанарыг сайжруулах зорилгоор сургалт, хяналт шалгалтыг зохион байгуулж, 54 иргэн, аж ахуйн нэгжийн 13 нэр төрлийн 197 бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийн гэрчилгээ олгожээ.
Б.Батчимэг