Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​“Ахмадын зөвлөн туслах” баг байгуулагдлаа

2018-04-24

2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд “Ахмадын жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр /2018.04.23/ аймгийн удирдлагууд орон нутгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах ахмадуудтай уулзалт хийн Ахмадын зөвлөн туслах багийг байгуулж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Ахмадын жилийн хүрээнд 2018 онд орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалттай ажилтай танилцах Ахмадын зөвлөн туслах багийн даргаар Дархан сумын 12 дугаар багийн өндөр настан Б.Намсрайг томилж нарийн бичгийн даргаар Дархан сумын 13 дугаар багийн ахмад настан Д.Норолхоог сонголоо. Үндсэндээ Ахмадын жилийн хүрээнд нийтдээ Ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, Ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, Ахмадуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нийт 39 ажлыг төлөвлөн өнөөдрийн байдлаар хэрэгжилт 68 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%