Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

2018-04-24

Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш, удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулагдсан “Сайн хичээл-үйл ажиллагаа” зөвлөгөөнд  оролцжээ. Зөвлөгөөнд Аргалант ,Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянхангай, Баянцогт, Лүн, Сэргэлэн, Зуунмод сумын 11 сургуулийн 150 гаруй багш нар оролцож “Сайн хичээл-үйл ажиллагаа”, “Сайн туршлагын илтгэл”, “Сайн туршлагын үзэсгэлэн”-г зохион байгуулж, үүний хүрээнд багш нарын ур чадварыг нэмэгдүүлэн, харилцан туршлага судалсан байна. Алтанбулаг сумын багш Н.Оюун-Эрдэнэ бага ангийн багш нарын ур чадварын уралдаанд 1 дүгээр байр, багш Ө.Дашзэвгэ, Ц.Одонтунгалаг нар 2 дугаар байр, багш С.Янжмаа 3 дугаар байр, багш Ц.Шинэхүү, Л.Алтансоёмбо нар бүтээлийн үзэсгэлэнд 1-р байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцсон аж. Шалгарсан багш нар аймгийн багш нарын зөвлөгөөнд оролцох эрх болон батламжаар тус тус шагнагджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%