Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” АЯН 27 СУМАНД ХЭРЭГЖИЖ, СУРАГЧИД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2018-04-24

Төрийн хуулийг бага наснаас нь таниулах нь цаашид бие хүн болж төлөвших явцад нь эерэгээр нөлөөлөх, хуулиа мэддэг иргэн байх, хуулиа хэрэгжүүлж зөв амьдрахад нь ихээхэн ач холбогдолтой юм. энэ төрлийн мэдлэгийг бага наснаас нь суулгах, мэдлэг олгох зорилгоор Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран “Хуулиа дээдлэе” сарын аяныг эхлүүлсэн бөгөөд уг ажлын хүрээнд сурагчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг сурталчилах зорилго бүхий тэмцээн уралдааныг зохион байгуулсаар байна.IMGE1333

Баянцагаан сум  6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Хуулиа дээдэлье” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тус тэмцээн нь багийн мэндчилгээ, багийн асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагчийн асуулт хариулт, чөлөөт сэдэв гэсэн 5 үе шаттайгаар явагдаж, баг бүрийн даалгавар тус бүр 1-5 оноогоор дүгнэгдэж 50 оноогоор тэргүүн байрыг 9а ангийн “Тэмүүлэл” баг, 48 оноогоор дэд байрыг 7а ангийн “Гэрэлт ирээдүй” багууд тус тус эзэлж “Дурсамж”, мөнгөн шагналаар шагнагдсан байна.IMGE1317

Заамар сум ахлах анги буюу 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хүний эрх-Хүүхдийн эрхээс эхлэнэ” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Наранцэцэг багштай 10б ангийн хамт олон тэргүүн байр эзэлжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%