Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

2018-04-25

       Иргэдийн хүлээлтийг үүсгээд буй 2200 хүний суудалтай спорт цогцолборыг ашиглалтад оруулахаар аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд нэлээдгүй хөөцөлдсөний эцэст энэ оны улсын төсөвт 4.7 тэрбум төгрөгийг суулгаж чадсан. Энэ хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны ажлын хэсэг ирэх сарын 2-ны өдөр манай аймагт ажиллахаар болжээ. Иймд өнөөдөр /2018.04.24/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон холбогдох удирдлагууд газар дээр нь барилгын ажилтай танилцлаа. 10-н жилийн өмнө хийгдсэн зураг төсөвт тусгагдаагүй ажлуудыг нэмж оруулах саналыг гүйцэтгэгч компанид тавьж зураг төсөвт зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр болжээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%