Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН БАХАРХАЛ” АЯН ХААЛТАА ХИЙЛЭЭ

2018-04-25

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг спортод сонирхолтой болгож, өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах зорилгоор “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг 21 аймаг 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Болзолт уралдааны хүрээнд манай аймаг “Олимпийн медальтнуудын бахархал” аяныг 27 сумандаа өрнүүлж өнөөдөр хаалтаа хийлээ. Төв аймгаас олимпийн анхны медалийг Дархан аварга Ж.Мөнхбат эх орондоо авчирч байсан түүхтэй. Мөн олимпиос цогц медаль /алт, мөнгө, хүрэл/ хүртсэнээрээ бусад аймгуудаас онцлогтой.3

“Олимпийн медальтнуудын бахархал” аяны хүрээнд алт, мөнгө, хүрэл цогц медалиа 27 сумаа бүсчлэн Ерөнхий боловсролын сургуулиуд, 200 гаруй төрийн байгууллагаар аялуулж аймгийн музьейд Олимпийн булан нээж байршуулахаар хаалтын ажиллагааны үеэр гардуулан өглөө. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй сургууль болзолт уралдаанд идэвх санаачлагатай оролцсоноос Тэргүүн байрыг “Хүмүүн цогцолбор” сургууль эзэлж улсын хэмжээнд өрсөлдөх эрхээ авлаа. Уралдааны дэд байрт Баян сумын ЕБС, 3 дугаар байрт Баянчандмань сумын ЕБС, тусгай байрт Лүн сумын ЕБС, Зуунмод сумын 5 дугаар сургууль тус тус шалгарсан юм.4

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%