1. Сүхбаатар аймгийн сагсан бөмбөг сонирхогч залуучуудын
нэгдэл санаачилгаар Спиртлэг бус
Спортлог хотын иргэнийг төлөвшүүлэх зорилготой Баруун-Урт хотын 2018 сагсан бөмбгийн лигийн тэмцээн 2 сарын хугацаанд үргэлжилжлэн
амжилттай зохион байгуулагдаж хотын цомын эзэд болон аваргууд тодорлоо. Уг
лийгийн тэмцээнд 16-42 насны нийт 120 гаруй тамирчид 8 багт хуваагдаж авхаалж
самбаа хурд хүчээ сорин өрсөлсдснөөс
· Гуравдугаар
байранд Оргодлын Энхбаяр эзэнтэй Ханан клубын баг тамирчид хүрэл медаль, 600.000 төгрөг
· Дэд
байранд Өлзийбаярын Хүдэрхангай эзэнтэй Дөл авто сервисийн баг мөнгөн медал,
800.000 төгрөг
· Аваргаар
Болдын Гөлөгсайхан эзэнтэй Дөрвөн гэгээ- Эрдэнэ хоршооны баг тамирчид түрүүлж
хотын цом болон алтан медал, 1 сая
төгрөг,аваргын малгайгаар тус тус шагнагдлаа.
2. Болдын Гөлөгсайхан эзэнтэй Дөрвөн гэгээ-Эрдэнэ хоршооны
багийн хамт олны санаачилгаар Баруун-Урт хотын 5 дугаар багийн зорилтод бүлгийн
таван өрх айлд шагналын дээжээсээ хуваалцаж тусламжийн гараа сунгасан таатай
үйл хэрэг боллоо.
1. Гунаажав Урангуа
2. Дорж Наранцэцэг
3. Доржготов Ууганбаяр /харааны бэрхшээлтэй /
4. Цэрэнжав Адъяа
5. Доржпүрэв Баярням /харааны бэрхшээлтэй /
Сайн үйлс дэлгэрэх болтугай !