Улсын физикийн XXXI олимпиад
2018-04 -25 наас 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион
байгуулагдаж байна. Уг олимпиадад 21 аймаг 9 дүүргийн 135 багш сурагчид, мөн
ОХУ-ын Буриад улсаас 6 төлөөлөгчид ирж оролцож байгаа юм. Сүхбаатар аймгаас
Монгол улсын гавъяат багш Дэрэмийн Доржготовоор ахлуулсан 18 хүний
бүрэлдэхүүнтэй баг оролцож оюун ухаанаа сорьж байна. Олимпиадын нээлтийн үйл ажиллагааг аймгийн удирдлагууд
Уг олимпиадад зохион байгуулагч болон зочин төлөөлөгчөөр
арав гаруй эрдэмтэн доктор, профессорууд оролцож байгаагаас гадна улсын 8 удаагийн, 7 удаагийн аварга багш, мөн
улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл
медальт 21 багш сурагчид тус тус оролцож
байгаа нь олимпиадыг илүү чанартай, өрсөлдөөнтэй болгож байгаа юм байна.
Оролцогчид олимпиадад оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөхөөс гадна Баруун-Урт хотын хөгжилт цэцэглэлттэй танилцах, Угсаатны зүйн музейгээр зочлох, бүтээлийн үзэсгэлэн үзэх, урлаг спортын арга хэмжээ зэрэг хөтөлбөрүүдэд гурван өдрийн турш хамрагдах ажээ. Олимпиад 04-28- ны өдөр өндөрлөж дүнгээ гаргаад нутаг нутгийн зүг хөлгийн жолоо залах юм байна.