Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын хуралдааны үлгэрчилсэн жишиг дэгийг боловсронгуй болгох ажлын хэсгийн уулзалт болж байна

2018-04-26

   Улсын Их Хурлын Тамгын газар, төслийн нэгжээс зохион байгуулж буй ИТХ-ын хуралдааны үлгэрчилсэн жишиг дэгийг боловсронгуй болгох, ИТХ-д нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын бага танхимд болж байна. 
Уулзалтаар
- Жишиг дэг боловсруулах үндэслэл, танилцуулга, судалгааны үр дүн
- Жишиг дэгд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг хэлэлцэх
- Саналыг нэгтгэн, үлгэрчилсэн дэгийн эцсийн хувилбарыг ажлын хэсгээр батлах
- Үлгэрчилсэн дэгийгИТХ-д нэвтрүүлэх төлөвлөгөө гаргах, батлах зэрэг сэдвээр хэлэлцэх юм байна. 
   Уулзалтанд ажлын хэсгийн ахлагч, Ховд аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ажлын хэсгийн гишүүд Архангай аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга М.Батдорж, Баян-Өлгий аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Серикболат, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Сургагч баг О.Тунгалаг, төслийн нэгжийн ажилтан М.Мягмаргармаа нар оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%