Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ХЭҮТ-ийн Дархан салбарын мэргэжилтэн, сэтгэл зүйч нартай хамтран сум, багийн түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүдэд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай онол, арга зүйн мэдлэг олгож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг Дархан-Уул аймгийн Хонгор суманд байгууллаа.

 

Сургалтаар Монгол улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”, “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хохирогчийг таньж илрүүлэх”, “Хохирогчтой ажиллах үеийн сэтгэл зүй”, “Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Нийгийн халамжийн тухай хуулийн танилцуулга, мэдээлэл” сэдвээр сургалт зохион байгуулж, 3 сэдвийн хүрээнд бүлгээр ажиллаж Хонгор сумын ГХУСАЗСЗ, ЗДТГ, 1, 2, 3 дугаар баг, Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 11,14 дүгээр сургууль, 16 дугаар цэцэрлэг, Хонгор сумын ГБХЗ-ын хөгжил, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн зэрэг төрийн алба хаагч, хамтарсан багийн гишүүн нийт 22 хүн хамрагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%