Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЖУРМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-04-27

       Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын сургалт Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордонд өнөөдөр /2018.04.27/ нээлтээ хийлээ.

       Уг журам нь хүн, мал, амьтны халдварт өвчний дэгдэлт, байгалийн гамшиг, олныг хамарсан осол, гэмтэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын мэдээг солилцон, эрсдэлийн үнэлгээ хийж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангаснаар, бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой юм.

        Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газын албан хаагчид, Дархан-Уул, Орхон-Уул Сэлэнгэ, Булган аймгийн салбар хороодын байгууллагын төлөөллүүд сургалтад оролцож байна. Үйл ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд манай аймагт үргэлжлэх бөгөөд “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын танилцуулга, ач холбогдол”, ДЭМБ “APSED III Шинэ сэргэж буй халдвар, НЭМ онцгой байдлын Ази Номхон далайн стратеги” Журмын дагуу үйл явдлыг бүртгэх, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг зохион байгуулах ерөнхий зарчим зэрэг илтгэлүүд тавигдаж байна.

        Оролцогчид бэлтгэгдсэн даалгаврын дагуу дасгал сургуулилт хийх бөгөөд цаашид журмыг хэрэгжүүлэхийн тулд салбар хоорондын байгууллагуудаас хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэн авснаар сургалт өндөрлөх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%