
Мөн “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй зөөврийн ажлын байрнууд, 1 дүгээр 40 мянгат, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоооор батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос дүүргийн хэмжээнд 60 зөөврийн ажлын байр бий болгосон байна.






