Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИТХ-ЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДТЭЙ ТАНИЛЦАВ

2018-04-28

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, хорооны гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Ж.Алтантуул, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээ явуулж буй хүүхэд харах үйлчилгээний төв, цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг “Багачууд хүнс” зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцав. 

Хурлын хорооны гишүүд хүүхэд харах үйлчилгээний Цэгц, Эмээгийн цэцэрлэг, Боркогийн цэцэрлэг, “Ивээл” хүүхэд харж хөгжүүлэх төв, Найзууд, Хонгорзулын найзууд зэрэг 6 төвийн үйл ажиллагаатай танилцаж багш, ажилтнуудын санал бодлыг нь сонслоо. Дүүргийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 6 төвд нийт 85 хүүхэд 17 багш сургалт, хөгжил, төлөвшлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. 
Мөн үеэр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг “Багачууд хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм. 

















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%