Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДЭЭС ИРСЭН ХҮСЭЛТИЙН ДАГУУ ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙГАА ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООНО

2018-04-30

 Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс удаа дараа ирсэн хүсэлт, гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01-А/165 дугаар захирамж гарчээ. Уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, олборлолтод хяналт тавих, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, газар хэвлийд явуулж буй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр 12 удаагийн төрийн хяналт шалгалтыг явуулахад шаардлагатай 4 сая 800 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан байна. Ингэснээр хууль бус ашигт малтмал олборлох ажлыг таслан зогсоож, гэмт этгээдийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Мөн ашигт малтмал хууль бусаар олборлож байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэдийн тоног төхөөрөмж, машин механизмыг газар дээр нь хуулийн дагуу хурааж журмын хашаанд байршуулахад шаардлагатай 6 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргаж байна. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газрын судалгааг нарийвчлан гаргаж бүртгэлжүүлэн, мэдээллийн сан бүрдүүлж холбогдох этгээдийг илрүүлэн хариуцлагыг тооцож нөхөн сэргээлтийг хийх юм байна. Иймд хуулийн дагуу зөвшөөрөл аван ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага болон иргэд эвдэрсэн газартаа заавал нөхөн сэргээлт хийж эх дэлхийдээ бэлэг барина уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%