Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАВ

2018-04-30

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.04.30/ болов.
   Тус хуралд аймгийн ИТХТ-ийн ажлын албанаас “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Монгол Улсын цол, одон медалийг нөхөн олгох тухай”, Орон нутгийн өмчийн газраас “Үндсэн хөрөнгө данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, Нийгмийн бодлогын хэлтсээс “Сүм, хийд байгуулах, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах журмыг шинэчлэх тухай”, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр батлах тухай”, Захирагчийн албанаас “Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын тухай” зэрэг асуудлыг оруулж танилцуулан, хэлэлцүүлсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%