Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ын Инчеон хотын Нам дүүргийн төлөөлөгчид Зуунмод хотод айлчиллаа

2018-04-30

БНСУ-ын Инчеон хотын Нам дүүргийн Засаг дарга Пак Ү Соб тэргүүтэй төлөөлөгчид Зуунмод хотод албан айлчлал хийсэн бөгөөд Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхжин, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал болон Тамгын газрын албан хаагчид хүлээн авсан юм.4

Энэхүү айлчлалын үеэр Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхжингийн санаачилсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах анги танхим, ариун цэврийн өрөөний засвар шинэчлэлийн ажлыг хийхэд зориулан 40 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх болсноо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тус ажлын хүрээнд “Хүмүүн цогцолбор” сургуулийн бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна.9

БНСУлсын Инчеон хотын Нам дүүргийн Засаг дарга Пак Ү Соб хэлсэн үгэндээ хоёр тал цаашид илүү олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.5

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%