Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА-2018 ТЭМЦЭЭН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ

2018-04-30

Угтаалцайдам суманд цэрэг, эх оронч үзлийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай удирдамжийн дагуу албан байгууллага, багуудын “Монгол цэргийн жавхаа” тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил уг тэмцээнд 5 байгууллагын хамт олон болон О.Гантулга даргатай Хар чулуут багийн малчин залуучууд идэвхитэй оролцсон байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа Б.Эрдэнэбат, хошууч Т.Төмөрчөдөр, Г.Бат-Эрдэнэ, ахлах дэслэгч Б.Солонго нар ажилласан ба Тэргүүн байрыг Л.Цэрэннадмид эрхлэгчтэй “Нарны хаан” цэцэрлэгийн хамт олон, дэд байрыг Б.Түмэндэлгэр ахлагчтай Засаг даргын Тамгын газрын хамт олон, гутгаар байрыг Б.Баярмагнай эрхлэгчтэй “Сонин хангайн багачууд” цэцэрлэгийн хамт олон эзэлсэн бол тусгай байрыг Н.Гантулга ахлагчтай “Эрүүл мэндийн төв”-ийн хамт олон тус тус эзэлжээ. “Монгол цэргийн жавхаа” тэмцээн цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.DSC0930

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%