Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БЭЛТГЭЛИЙН БААЗТАЙ БОЛНО

2018-04-30

Багийн спорт тэр дундаа хөл бөмбөгийн спортыг дэмжих, хөгжүүлэх үүднээс дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазыг Төв аймаг Богдхан уулын энгэрт барихаар шийдвэрлэн өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирал Ш.Жаргалсайхан, Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Га.Лхагвасүрэн, “Дэрэннаран” ХХК-ны захирал Г.Мөнхчулуун болон Аймгийн хөл бөмбөгийн холбооны гишүүд, дэмжигчид оролцлоо.1

Манай улс одоогоор хөл бөмбөгийн спортоор 9 насны шигшээ багийг бэлтгэн тив, олон улсын тэмцээнүүдэд оролцдог бөгөөд байнгын бэлтгэл сургуулилт хийхэд цаг уур, орчноос шалтгаалсан хүндрэлүүд байнга үүсдэг аж. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс шигшээ багийн бэлтгэлийн баазын төслийг Монголын хөл бөмбөгийн холбоо санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ юм. Энэ онд хийгдэх уг томоохон ажлыг FIFA буюу Олон улсын хөл бөмбөгийн холбоо санхүүжүүлэх бөгөөд нэг тэрбум найман зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, гүйцэтгэл 3-4 жил үргэлжлэх юм. Төслийн гүйцэтгэгчээр Голланд улсын” Грийнфиелд” компани ажиллах бол туслан гүйцэтгэгчээр “Дэрэннаран” компани ажиллахаар болсон байна.3

Цаашид тус бэлтгэлийн баазад битүү талбай баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд үр дүнд нь манай шигшээ багууд гадаад руу явж бэлтгэл хийх шаардлагагүй болж цаг хугацаа, хөрөнгө зардал хэмнэх, нөгөө талаараа орон нутгийн хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд таатай боломж бүрдэж байгаа юм.6

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%