Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн ажилтнууд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд нэмэр хандив болов

2018-05-01

Нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан Дархан сумын 18 багийн нийгмийн ажилтнууд Дархан сумын "Энэрэл" цогцолбор сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг анги танхимыг тохижуулахад хувь нэмрээ орууллаа. Тэд нэг өдрийн цалингаараа хүүхдүүдийн хичээл сургалтад хэрэглэгдэх зурагт, үзэг бал, дэвтэр зэргийг авч  /2018.04.30/ хүлээлгэн өгөв. Өнгөрсөн жил Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт шкаф хийлгэн өгч, ариутгалын бодис, амны хаалт, өвчтөнүүдэд витамин амин дэм зэргийг тусламж болгон өгч байсан юм. НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛАН, ТӨРИЙН АЛБЫГ ТҮШИЛЦЭЖ ЯВАА НИЙТ НИЙГМИЙН АЖИЛТНУУДДАА ХАМТ ОЛНООС НЬ ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ДАРХАН СУМЫН ЗДТГ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%