Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧИД “СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ХОРИГЛОХ” ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨВ

2018-05-01

         2017 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай аймагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан ба ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах үеэр Тэргүүлэгчдийн зүгээс “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах, хориглох журам”-д өөрчлөлт оруулах саналыг гаргасан юм.
         Уг саналын дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг шинэчлэн боловсруулж, журмын төсөлд иргэдийн саналыг авч тусган , мөн нийтийн сонсгол зохион байгуулсан бөгөөд өнөөдөр /2018.04.30/ Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан Тэргүүлэгчдийн саналыг тусгалаа.
         Дархан-Уул аймагт зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа Будда, Христ, Мусалман шашны 33 сүм хийд байдаг бөгөөд эдгээр нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг мөрдөн ажиллаж байна.
        Харин “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хориглох” шинэчилсэн журмын төсөлд Сүм хийд байгуулах, үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл авахыг хүссэн иргэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгөх, шашны байгууллагаас тухайн шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном, судар, бусад хэрэгслийн жагсаалт, түүхийн үнэт өв эдлэлийн үнэ, тоо, төрөл, ширхэг, хөрөнгө санхүүгийн хэмжээ, эх үүсвэр, тусламж, хандив, зардлын тооцоог жил бүрийн 2 дугаар улиралд багтаан гаргах, шашны байгууллагын номлол, сургаал айлдагч нь гадаадын иргэн бол түүний бүртгэл, фото зураг, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх байгууллагын болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, ажиллаж байгаа газрын тодорхойлолт, тохирсон ангиллын оршин суух “SH” зөвшөөрөл авсан байх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан шашны байгууллага Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авч, татварын болон нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн байхаас гадна шинээр байгуулах шашны байгууллагын зөвшөөрлийг 1 жил, харин хууль тогтоомжийн дагуу ямар нэгэн зөрчилгүйгээр ажилласан шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар сунгана гэсэн өөрчлөлт, нэмэлт заалтуудыг тусгажээ.
       Тэргүүлэгчид уг журмын төслийг бүхэлд нь дэмжсэн ба улмаар аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар энэхүү журам нийтээр дагаж мөрдөх эрхзүйн баримт бичиг болж хэрэгжиж эхлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%