Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ 8 САЯ 406 МЯНГАН ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААС ГАРГАЖЭЭ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт шалгалтыг холбогдох байгууллагууд хийх гэж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамж 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 01-А/166 дугаар захирамж гарчээ. Хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай 8 сая 406 мянган төгрөгийн санхүүжилтийг Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас гаргаж байгаа аж. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх урамшуулалт 25-н морин эргүүлийг нэг сарын хугацаанд ажиллуулах, хуурайшилтын улиралд цагийн байдлыг мэдээлэх, түймэр дээр ажиллах хүмүүсийн хүнсний болон техникийн сэлбэг хэрэгслийн шаардагдах нөөц бүрдүүлэх, нийтийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх жолооч нарт түймрээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж хүргүүлэх, сургууль төгсөгчдийн баярын үеэр ойн бүсэд аялал зугаалгыг хязгаарлах, түймрийн аюултай улиралд ойн санруу орох замууд дээр шалган нэвтрүүлэх харуулын пост ажиллуулах, мод түлээний захуудын галын аюулгүй байдлыг шалгаж галын аюулгүй байдлын хангуулах, хуурайшилтын аюулын зэрэглэлийн үед үүлэнд зориудаар нөлөөлөх зэрэг нийт 22 ажлыг явуулах юм байна. 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%