Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Боржигин түмний дуулал-2018" урлагийн наадам хөшгөө нээлээ.

2018-04-24

“Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадам хөшгөө нээлээ
Аймгийн Засаг даргын нэрэмжит "Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадмын нээлтийн ажиллагаа "Боржигин" чуулгын гадна талбайд боллоо. Нээлтийн ажиллагаа наадамд оролцох байгууллагуудын төлөөлөл тугаа барин жагсаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь албан ёсоор нээж үг хэлснээр эхэлсэн юм. Шүүгчдийг төлөөлж наадмын ерөнхий шүүгч МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа тэмцээнд оролцоход анхаарах зарим асуудлуудын талаар тайлбарлаж амжилт хүслээ.

Тус наадмын шүүгчдээр МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ын хүндэт доктор, Монгол Улсын гавьяат жүжигчин Ичинхорлоо, "Боржигин" чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Р.Батболд нар ажиллах юм.

Энэ удаагийн наадамд 70 гаруй байгууллагын 500 гаруй ажилтан, албан хаагчид 15 багт хуваагдан өрсөлдөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%