Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОВ

2018-05-01

    Зөвлөлгөөнийг сумын Хурлын дарга Ж.Балжинням, Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар удирдан явуулав. Зөвлөлгөөнд дараах мэдээллүүд хийгдлээ. Үүнд:
1.    Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй ажлын мэдээлэл
2.    Орон нутгийн цаг үеийн асуудлуудад багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийн анхаарах асуудлын талаар
     Мэдээллүүдийн дараа багийн нутаг дэвсгэрийн ажил амьдралын  тулгамдаж буй, цаашид анхаарах асуудлын талаар багийн ИНХ-ын дарга нарыг сонслоо. Тэд дараах асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо илэрхийллээ.
1.    Дархан сумын 2 дугаар багийн иргэдийн амьдардаг Ширээ нуруунд газар олголт замбараагүй, ойлгомжгүй, газар аваад жилийн дараа зарчихдаг байдал их байна. Сумаас энэ асуудалд анхаарч, Сайхан сумын Хурал, Засаг даргатай уулзалт хийх, хамтран ажиллах шаардлагатай
2.    Багууд дээр аливаа асуудлаар аймаг, сумаас хяналт шалгалтын ажил зохион байгуулахад багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг оролцуулж байх
3.    Улс оронд хийдгээ хийчихсэн хүмүүсийг төрийн одон медальд тодорхойлж явуулахад шагнал нь ирэхгүй юм, тэгсэн мөртлөө хийж бүтээсэн нь үл мэдэгдэх хүмүүс одон медалийг жилд 2, 3-аар нь авч зүүсэн тохиолдол байна. Энэ асуудлыг уламжилж өгөөч
4.    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр багийн нутаг дэвсгэрт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар иргэдээс санал авах, эрэмбэлэх ажиллагааг боловсронгуй болгохгүй бол хэлбэр төдий зохион байгуулснаас иргэдийн амьдралд чухал шаардлагатай төсөл хэрэгжихгүй байна. Зарим үед иргэдээс хамгийн их дэмжлэг авч эрэмбэлэгдсэн саналыг харгалзахгүй байх явдал гарч буйд анхаарах
5.    Баг бүр дээр Сум хөгжүүлэх сангаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Бидэнд энэ талаар мэдээлэл өгөөч.
6.   Гэр хорооллын хог цэвэрлэгээний хураамжийг цахилгааны төлбөртэй хамтад нь авч байх гэсэн саналууд гарлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж, шийдвэрлүүлж хариуг хүргүүлнэ.

        Зөвлөлгөөний төгсгөлд багийн ИНХ-ын дарга нарт дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:  
1.    Багийн нутаг дэвсгэрийн ажил амьдралын асуудал, багийн ИНХ , Засаг даргаас хэрэгжүүлж буй шинэлэг ажлуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, иргэд, олон нийтэд хүргэхэд анхаарах.
2.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн газраас сар бүр хүргүүлж буй үйлдэгдсэн гэмт хэргийн мэдээ, эрүүлжүүлэгдсэн иргэдийн судалгааг багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагчтайгаа хамтран дүн шинжилгээ хийж, хэрэг зөрчилд өртсөн иргэдтэй тулж ажиллах
3.    Их дээд сургууль, коллеж, Ерөнхий боловсролын сургуулиудын оюутан сурагчдын  төгсөлтийн үе тохиож байгаатай холбогдуулан багийн нутаг дэвсгэрт зохион байгуулах эргүүл, жижүүрийн ажилд хяналт тавих
4.    Хаврын хуурайшилтын үетэй холбогдуулан иргэдээ болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх
5.    Иргэдээ сонсож, хүндрэлтэй асуудлаа цаг алдалгүй мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авахуулж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%