1. Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, үр ашгийг дээшлүүлэх аяны тайлан,
2. Хөрөнгө бүртгэлд авах, балансаас баланс болон данс хооронд шилжүүлэх, бүртгэлээс хасч үнэ тогтоон худалдах, бүртгэлээс хасч устгах тухай Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хүсэлтийн тухай,
3. Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай,
4. Төрийн дээд шагнал одон медалиар шагнуулахаар уламжлах тухай,
5. Нэгдсэн халаалтын ажлыг гүйцэтгэх компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай,
6. Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаарх мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн Байгууллагын эд хариуцагчийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгийн бүртгэлд тавих хяналтыг сайжруулах, өмчийг зүй зохистой ашиглах, эзэмшлийг сайжруулахад анхааран ажиллаж ИТХ-аас зохион байгуулсан «Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, үр ашгийг дээшлүүлэх» аяны хүрээнд санаачлагатай ажилласан Хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд Өргөмжлөл гардуулав.