Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-05-04

          Дархан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2018.05.02-ний өдөр боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.    Дархан сумын 2, 7 дугаар багаас 2017 онд болон 2018 оны 1 дүгээр улиралд тухайн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлан мэдээллийг багийн Засаг дарга Б.Бадамханд,  Ч.Цэрэннадмид, нар танилцууллаа.
2.    Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулах ажлын тухай Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах байцаагч, хошууч  Ж.Баярчимэг танилцуулав.
           Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эргүүлийг 16 удаа зохион байгуулж ажилласнаар согтуугаар болон гудамж талбайд , ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг 85,7-100 хувиар буурч, энэ оны эхний улирлын байдлаар хулгайн 1 хэрэг бүртгэгдсэн. Тайлангийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг нийт 13 кейс дээр ажилласан. Багийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа учраас багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч хамтран “Хөршийн холбоо”-дын үйл ажиллагааг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

          Дархан сумын 7 дугаар баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран 20 удаа нийтийн эргүүлийг зохион байгуулж, багийн иргэдэд “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар тогтмол мэдээлэл өгөх, багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Тайлангийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг нийт 8 кейс дээр ажилласан. Цаашид согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгийн тоог бууруулах, замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдааны төвийг хариуцсан  хэсгийн байцаагч нэмж ажиллуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах зорилт тавьж байна.
          Мэдээлэл хийсэн багийн Засаг дарга нар зөвлөлийн гишүүдийн асуусан асуултад хариулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж авлаа.   

           Манай аймгийн хэмжээнд 2017 онд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 26 бүртгэгдэж 32 хүүхэд холбогдон шалгагдаж гэмт хэрэг 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 03 сарын байдлаар 9 бүртгэгдэж 28,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бусдын нөлөөнд амархан орох, гэр бүлийн орчин, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин дутагдалтай, цахим орчин дахь хяналтгүй сөрөг мэдээлэл, эцэг эхийн хараа хяналт сул, зөв хүн болон төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалтын чанар хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөлүүдээс болж хүүхэд гэмт хэрэг үйлддэг.

           Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулиа мөрдье”, “Сэрэмжилье-Нэгдье”, “Хуулийн хэрэгжилт”, “Хүүхэд хамгаалал нэгдсэн арга хэмжээ “Гэр бүл, хүүхдийн сайн сайхны төлөө хамтдаа” аян гэх мэт нийт 25 удаагийн ажил, арга хэмжээг  зохион байгуулж ажилласан бөгөөд “ Хүүхэд гэр бүл сайн сайхны төлөө хамтдаа” аяны хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” Олон улсын өдрийг тохиолдуулан “Хүүхэд хамгаалалд хамтдаа” хэлэлцүүлгийг аймгийн БСУГ-тай хамтран зохион байгуулж,  Гүүд Нэйборс ОУ-ын байгууллага, “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран  хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нөлөөллийн сургалтыг 9 хамтарсан баг, 15 ААН байгууллага, 11 сургууль, цэцэрлэг нийт 35 газрын  2160 иргэнд  зохион явуулж, “Хүүхэд нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” мэдээлэл, 5 төрлийн шторк, зөвлөмжийг хандагч ихтэй групп, хамтран ажиллагч байгууллага, найз нөхдийн групп, веб сайтаар дамжуулан   иргэдэд хүргэж, ажиллалаа. Мөн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” уриалгад 120 алба хаагч, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл   2500 орчим иргэн нэгдлээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  3 удаагийн сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж, хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх сэдэв хөндсөн “Бодит байдал” 8 минутын нэвтрүүлгийг  ЛХА, DBS, RGB телевизүүдээр нэвтрүүлсэн.
     Цаашид дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
-   Гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нөлөөллийн, урьдчилан сэргийлэх ажлыг өргөнөөр зохион байгуулах
-  Сургууль, сум, баг  дээр ажиллаж буй ажилтнуудад үзүүлэх арга зүйн дэмжлэгийг өргөжүүлэх, чадавхыг сайжруулахад байгууллагууд хамтрах
-  Сэтгэл зүйн дэмжлэг, стресс тайлах зэрэг арга барилд нийтээр суралцах
-   Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр “Сэргийлэгч” сонин гаргах /сар тутамд/
-   Интернет кафе-Цахим тоглоомын газарт тавих иргэдийн хяналтыг сайжруулах, хариуцлага тооцох
-   Гэр бүлээр зочлох өдөрлөг, арга хэмжээг идэвхжүүлэх /Амгалан өрх/
-   Камержуулалтын аян, хаягжуулах аян  өрнүүлэх /Урамшуулалтайгаар/
-   Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх – Судалгаа
-   Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх – Сургалт, сурталчилгаа
-  “Сургуулийн цагдаа”, “Оюутан цагдаа”, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн үйл ажиллагаанд тал бүрээс хяналт тавьж, үйл ажиллагааг тасралтгүй      эрчимтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэх,  2018 оны 10 дугаар сард төвийн бүсийн  “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм” чуулган, 11 дүгээр сард “Сургуулийн цагдаа” дэвжээ тэмцээн зохион байгуулах
- Сайн үр дүн, туршлагаас хуваалцах зэргээр хэрэгжилтийн түвшинд хийх ажлаа чиглүүлэх.
         Хийгдсэн мэдээлэлд үндэслэн холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэхээр тогтов.
   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%