Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН ХОТОД ГЭРЭЛТ ГУДАМЖ СҮНДЭРЛЭНЭ

2018-05-04

         Дархан-Уул аймагт иргэдийн аятай тухтай орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд гэрэлт гудамж байгуулахаар төлөвлөсөн. Тус гудамж нь аймгийн үзвэр үйлчилгээний нэгдсэн төв болох үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Номингийн уулзвар хүртэлх төв авто зам дагуу байрлах юм. Гэрэлт гудамж байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2018.05.04/ Аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийн зам дагасан тохижилт үйлчилгээг сайжруулах, тус хэсэгт байрлах худалдаа үйлчилгээний байгууллагууд гаднах тохижилтоо хийх шаардлагатайг анхаарууллаа. Ирэх 7 дугаар сард энэхүү гэрэлт гудамж бэлэн болж нээлтээ хийх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%