Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

2018-05-04

         Манай аймагт 3900 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос аймгийн удирдлагуудад санал тавьсны дагуу эдгээр иргэдийг нийгэмшүүлэх тэдний сурч боловсрох төдийгүй спортоор хичээллэх, хоорондын хамтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоог байгуулж өнөөдөр /2018.05.04/ анхны хурлаа хийлээ.

        Тус холбоо нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, дэд тэргүүнээр “Элит хөгжил “ХХК-ийн захирал З.Бадрал, холбооны нарийн бичгийн даргаар БТСГ-ын дасгалжуулагч н.Ховор-Эрдэнэ нарыг 100 хувийн саналаар сонгогдсон юм.

         Уг холбоо байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсын болон бүсийн чанартай спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож өмнө нь гарсан амжилтуудаа ахиулах боломжтой болно. Хурлын төгсгөлд энэ жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохиогдох улсын болон бүсийн чанартай тэмцээн уралдааныг судлах зэрэг үүрэг чиглэлүүдийг холбогдох гишүүдэд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбооны дарга өгснөөр  хурал өндөрлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%