Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-07

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу болон аймгийн Засаг даргын Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээний биелэлтийн хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Цагдаагийн газар, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ус, цаг, уур орчны шинжилгээний алба зэрэг байгууллагууд хамтран ХИС-ийн аймаг дахь салбар сургуулийн хурлын танхимд байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дээрх байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцож байгаа ба байгаль орчны талаар шинэчлэгдэн батлагдсан хуулиуд болон тэдгээртэй холбоотой гарсан дүрэм журам, зааврын хэрэгжилтийг хангуулах талаар болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, салбарын гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх тухай нэгдсэн ойлголтонд хүрлээ. .

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, байгаль хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажиллаж байгаа байгаль орчны улсын байцаагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит “ Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%