Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАА-н хаваржилтад ТАХ-чид хөдөлмөрийн дэмжлэг үзүүллээ

2018-05-07

ТАХ-чдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд МАА-н хаваржилтын үед мал бүхий албан хаагчдад чөлөө олгож, ар гэртээ дэмжлэг үзүүлэх арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 26-аас 04 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгууллаа. 

Бидэнд ирсэн мэдээгээр дээрх хугацаанд 89 албан хаагчид 3-5 хоногийн цалинтай чөлөө олгосноор 4765 төл мал хүлээн авах, 963 ямаа самнах, алдуул малын эрэл хийх, нүүдэл сэлгэх, малын хашаа хороогоо засварлах зэргээр ар гэртээ тулгамдсан ажилд хөдөлмөрийн дэмжлэг үзүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл 89 албан хаагчид ажлын 276 өдрийн буюу 8.0 сая гаран төгрөгийн цалин хөлсний дэмжлэг үзүүлж, 193.8 сая төгрөгийн өртөг бүхий төл мал хүлээн авч, 25.0 сая төгрөгийн ноолуур самнажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%