Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэллээ

2014-09-01

Өнөөдөр Ерөнхий Боловсролын Сургууль, Цэцэрлэгийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаатай холбогдуулан Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ 31-р дунд сургууль, 160-р цэцэрлэгийн нээлтэд тус тус оролцлоо.

Энэ үеэр ИТХ-ын Төлөөлөгч, 2-р хорооны Засаг дарга М.Энхмаа өөрийн зүгээс 31-р сургуулийн хамт олонд өнгөт принтер хандивласан бол энэ онд дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгүүдэд зөөлөн эдлэл авч өгөхөөр болсон ажлын эхлэл болох 450 хүүхдийн зөөлөн эдлэлийг  ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ 160-р цэцэрлэгийн хамт олонд гардуулж өгсөн юм. 160-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд маань цэцэрлэгийнхээ нээлтийг МУ-ын Төрийн дууллаараа эхлүүлсэн нь бахархах сэтгэгдэл төрүүлж байлаа.

Энэ хичээлийн шинэ жилд манай дүүрэгт ерөнхий боловсролын 22 сургуулийн 1 дүгээр ангид 1615, төрийн бус өмчийн 28 сургуульд 919 нийт 2534 сурагч, төрийн өмчийн 27 цэцэрлэгт  1116 , төрийн бус өмчийн 32 цэцэрлэгт 475 нийт 1591 хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлсэн байна.

2014-2015 оны хичээлийн жилд Улсын төсвийн хөрөнгөөр 5 тэрбум 995 сая, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 4 тэрбум 320 сая, дүүргийн төсвийн хөрөнгөөр 2 тэрбум 441 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд дүүргийн боловсролын салбарт хийгдэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%