Оюутан сурагчдын амралт дуусаж хөдөө, орон нутгаас нийслэл хот руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, 2014-2015
хичээлийн шинэ эхэлж байгаатай холбоотойгоор хот хоорондын нийтийн
тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг дээшлүүлж, осол, хэргээс урьдчилан
сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлыг
эрчимжүүлэх зорилгоор "Оюутан-тээвэр" сэдэвт нэгдсэн арга хэмжээ
2014.08.23-ны өдрөөс 09.10-ны өдрийг дуустал явагдах юм.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн стандарт, шаардлага, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалтуудыг явуулж байна.