Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХУСТ СУМ “ЧИН СЭТГЭЛ” АЯНЫГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-08

Олон мянган жил бэлчээрийн мал аж ахуйн салбарыг нэр төртэй, өндөрт өргөж яваа эгэл малчдадаа туслах аян өрнөсөөр байна. Хаврын улиралд шинэ төл хүлээн авах, ямаа самнах  гээд өрнүүн их ажил ундардаг. Үүнтэй холбогдуулан Архуст сумын төрийн албан хаагчид малчдадаа туслах “Чин сэтгэл аян”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд аянд төсвийн 5 байгууллага болон төмөр замын өртөөний байгууллагын 150 гаруй ажилчин албан хаагчид хамрагдаж ямаа самнах, өтөг бууц цэвэрлэх, хашаа хороо янзлах зэргээр малчдадаа тусалсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%