Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН УДИРДЛАГУУД БСУГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2018-05-09

          Аймгийн Засаг дарга С.Насанбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан нар өнөөдөр /2018.05.08/ Боловсрол соёл урлагийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажилтай газар дээр нь танилцлаа. Мөн 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой авто замын ослын асуудлыг хөндөж, өнгөрсөн хугацаанд хонхны баяр, эрдмийн баяртай холбоотой ямар үүрэг чиглэлийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нарт өгсөнтэй нэг бүрчлэн танилцсан юм. Ерөнхийдөө БСШУЯ-ны сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн 4 дүгээр сард БСУГ-ын даргын чиглэл хүргүүлэх тухай захирамжийг СӨБ, ЕБС-иудад хүргүүлж энэ дагуу холбогдох арга хэмжээг гарын үсэг зуруулан баталгаажуулжээ.

            Цаашид эрдмийн баярууд үргэлжлэх учраас 2018 оны 05 дугаар сарын 07-нд аймгийн Засаг даргын “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний тухай хугацаатай захирамж гарч албан ёсоор БСУГ-ын дарга Р.Батжаргалд хүлээлгэн өглөө. Уг захирамжаар 1,5,9 дүгээр ангийн хонхны баярыг бүрэн зогсоох, төгсөх ангийн сурагчид эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэх, үйлчилгээний байгууллагууд, Цагдаагийн газрыг үүрэгжүүлэн хяналт тавьж хариуцлага тооцох хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн юм.

          Энэ онд боловсролын салбарт хийгдэж байгаа зарим хөрөнгө оруулалтын ажилтай ч мөн биечлэн танилцлаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ-ийн нэг цонхны үйлчилгээний төвийн барилгыг засаж БСУГ-ийг оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн баруун жигүүрт 5-н анги чөлөөлөгдөн 240 орчим хүүхэд сурч боловсрох орчин бүрдэх юм. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөний үлдэгдлээс төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн шалгалтын сорилын машиныг худалдан авч эхний сорилоо өнгөрсөн амралтын өдөр явуулжээ. Энэхүү машинтай болсноор ахлах ангийн сурагчид элсэлтийн шалгалтаа амжилттай өгөх, өөрсдийн түвшинг тогтоох боломжтой болж байна. Харин багш нарын ур чадвар, заах арга зүй, түвшинг тогтоохоор багшийг индексжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар явуулж байна. Тус ажлыг явуулснаар багш нарын нийгмийн асуудал, цалин, урамшуулал, хөдөлмөрийн үнэлэмж бодит болж олон давуу талууд гарах ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%