Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар аймгийн нийт уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, ёс уламжлалаа дээдлэгч түмэн олны анхааралд:

2018-05-09

Сүхбаатар аймгийн нийт уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүд, ёс уламжлалаа дээдлэгч олны анхааралд: Монголын Морин спорт, Уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Давгадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2018.05.10-ны Пүрэв гаргийн 10 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар та бүхний саналыг сонсож, бичгээр хүсэлтийг тань авна. Жич: Энэ үед эрлийз, монгол морийг хэрхэн ялгах, хаврын уралдааныг хэзээ зохион байгуулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдал гэх мэт маш өргөн хүрээнд хэлэлцэж тал нутгийн уяачдын үзэл бодлыг төр засагт хүргэх тул та бүхнийг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байна. Монгол адуугаа дээдэлдэг хүн бүхэнд нээлттэй журамтай хэлэлцүүлэг болох тул та бүхнийг урьж байна. СҮХБААТАР АЙМГИЙН САЛБАР ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%