Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцов

2014-09-01

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид  оролцож, баяр хүргэсэн юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 11, нийт 28 сургуульд 18089 сурагч суралцаж, тэдгээрч 1550 багш ажиллагсад ажиллана. Харин төрийн өмчийн 18, хувийн өмчийн 18, нийт 36 цэцэрлэгт үндсэн сургалтанд 5907, хувилбарт сургалтанд 120, нийт 6027 хүүхэд хамрагдан сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 728 багш, ажиллагсад ажиллахаар өнөөдөр эрдмийн баярын өдөртэйгээ золголоо. 
Өнгөрөгч хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байгааг нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших аргазүйг түгээх, мэдлэгийг баяжуулах зорилгоор “Ном”, бүх насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урамшуулан дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Авьяас”, “Монгол бичиг” дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
“Ном” хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-аас ерөнхий боловсролын 12 сургуульд 32.2 сая,  сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгт 24.0 сая төгрөгийн үнэ бүхий номын баяжилтыг хийлээ.
Алслагдсан гэр хороололд амьдардаг сургуулийн сурагчдад  “Хүүхдийн автобус”-аар үйлчлэх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байна.
Өмнөх онтой харьцуулахад цэцэрлэгийн тоо 13-аар, хамрагдаж байгаа хүүхдийн тоо 1528-аар нэмэгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 83.0 хувьд хүрч, хамрагдалт өмнөх оноос 10.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ЕБС, СӨББ-ын сургалтын орчин, барилга байгууламжийг нөхцөлийг сайжруулахад 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6412.0 сая, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 860.0 сая, Өвсний үндэс зэрэг олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 302.0 сая, сургууль цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгө, хандив санаачлагаар 664.5 сая, нийт 7466.2 сая  төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 15 дугаар багт 100,  1 дүгээр багт 150, 8 дугаар багт 100, Шарын гол сумд 100 хүүхдийн цэцэрлэг тус тус шинээр баригдаж шиглалтанд орно.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%