Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“УЛААНБААТАР ХОТЫН ОЙ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ШАВ ТАВИГДЛАА

2018-05-11

     БОАЖЯ, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” буюу Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Дамбардаржаад байрлах Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт боллоо. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, СБД-ийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөллүүд оролцсон юм.
     Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд 2016 оны 12 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх төслийг 2017 оноос 2022 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.
     Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны төсвөөр 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийх ба 2021 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжих төсөл юм. Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах ба 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж хотын ой байгуулах, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл амралтын ногоон байгууламж байгулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%