Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018-05-11

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх  зорилгоор Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг хамруулан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” төвийн бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2018.05.11/ Дархан-Уул аймагт зохион байгууллаа. 
Уг зөвлөгөөнийг Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс улсын хэмжээнд бүсчилэн зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн захиргаа болон хууль хяналтын, үйлчилгээний байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Зөвлөгөөний эхэнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг багасгах цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, ослыг үгүй болохын төлөө бидний хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэхүү зөвлөгөөнөөс цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг нь хангаж ажиллах нь чухал” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. 
Мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат нар орон нутагтаа “Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар” тус тус мэдээлэл хийсэн бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай” Замын Цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан,  “Хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажил” Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, “Орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим асуудлууд” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, цаашид анхаарах асуудлууд” Зам тээврийн хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Энхболд, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бүс нутгийн авто замын засвар ашиглалтын байгууллагуудын үүрэг оролцоо” Зам тээврийн хөгжлийн төвийн Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга М.Ган-Эрдэнэ, “Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудал” Авто тээврийн үндэсний төвийн судалгаа, удирдлагын төвийн дарга Н.Зориг нар тус тус илтгэсэн юм. 
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” төвийн бүсийн зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан саналуудыг тусган  зөвлөмж гарган баталсан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгав.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%