Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг баталлаа

2018-05-13

Арвайхээр сум дахь эх үүсвэрийн гүнийн худгууд нь хамгаалалтын бүс, хяналтын камер, хашаажуулалтгүй байна. Мөн эрчим хүч тасалдах үед хэрэглэх нөөц эх үүсвэргүй, түгээх шугамын зарим хэсэг хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зэрэг олон асуудал тулгамдаж байгаа юм.

Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Арвайхээр суманд 2018-2020 онд хэрэгжүүлэх ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Ирэх жилүүдэд ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах, халдваргүйжүүлэх, усыг стандартын түвшинд нөөцлөх, түгээлтийн шугам сүлжээг шинэчлэх  чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлнэ.

Б.Батчимэг