Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НЭГ ИРГЭН-НЭГ МОД АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

2018-05-14

           Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан /2018.05.12/ Дархан-Уул аймгийн хэмжээнд “Нэг иргэн-нэг мод” аяныг өрнүүллээ. Мод тарих өдөрт аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд, 30 гаруй байгууллагууд, ИТХТ-ийн ажлын албаны ажилчид нэгдэн Дархан сумын 8 дугаар багийн 2,7 га газарт мод тарьж, өөр өөрсдийн төглийг байгууллаа.

           Өнгөрсөн жилүүдэд тарьсан нийт модны 80 гаруй хувь сайн ургасан учраас үлдсэн 20 хувь буюу нутагшиж чадаагүй, дутуу таригдсан модыг нөхөн тарих ажлыг энэ жил түлхүү зохион байгуулж байна.

        Дашрамд сонирхуулахад тус газарт 3,5 метр өргөнтэй, 200 метрийн урттай, 0,05 мм өргөнтэй замыг “Дархан Азза” ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хийж өгөхөөр болсон ба уг зураглалын дагуу иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлж, амарч зугаалах явган хүний зам, тохижилтын ажлыг гүйцэтгэх материалыг “Өсөх урам” ХХК, “Дэбүт” ХХК-иас орон нутгийн бүтээн байгуулалтын дэмжин, ханган нийлүүлэхээр болжээ.

       

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%