Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцав

2018-05-15

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын энгэр хэмээх сайхан газарт хийгдэж байгаа Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. 2013 оноос эхлэн баригдаж байгаа тус цогцолборын эхний шат дууссан бөгөөд ирэх 6 дугаар сар гэхэд бүрэн ашиглалтад ооруулахаар төлөвлөж байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өглөө. Цогцолборыг байгуулахад одоогийн байдлаар нийт 16,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хийгдсэн захиргаа, үйлдвэрлэл, малын зориулалттай 18 барилга байгууламжийг танилцууллаа. Монгол улсын таримлын болон малын генийн сан манай аймагт төвлөрөн байрлах болсноор Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн төвийн бүсэд газар тариалантай хосолсон эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд олон таатай нөхцөлүүд бүрдэх юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%