Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхи төлөөлөгчид бидний идэвхи санаачлагаас шалтгаална

2014-09-02

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэжаргалтай хийсэн Ярилцлага

Та Сайхандулаан сумынхаа тухай танилцуулна уу?

Манай сум хүн ам цөөнтэй, 1400-аад хүн амтай. 100 гаруй мянган малтай, эдийн засгийн гол үндэс мал аж ахуй. Сумын нутаг дэвсгэр 9500 кв км, эрс тэс уур амьсгалтай,говийн бүсэд багтана. 

Та сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын / Цаашид ИТХ гэх/ -ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ?

Би сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2000 оноос хойш сонгогдсон. 2008 оноос ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. 

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн өнөөгийн байдлын тухай ярина уу?

Сумын ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдийн үүрэг хариуцлагатай байлгах үүднээс тэргүүлэгчдийн ажлын тайланг улирлаар, төлөөлөгчдийн ажлын тайланг хагас жилээр авч дүгнэдэг. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлын тайланг сар бүр авч урамшуулалыг олгодог. Тэргүүлэгчдэд улирлаар, төлөөлөгчдөд хагас жилээр ажлын үзүүлэлтийг үндэслэн урамшуулал олгодог. Төлөөлөгчид айл өрхүүдээр тойрох асуудал хүндрэлтэй. Бензин тос унааны асуудал хүрэлцээ хангамжгүй. Засаг даргыг багуудаар тойроход болон мал тооллогоор хамт явдаг. 

Ард иргэдийн төлөөллийнхөө хувьд идэвхи санаачлага гарган ажилладаг төлөөлөгчид ер нь бий биз дээ?

Ер нь ИТХ-ын чадавхи төлөөлөгчдийн идэвхи санаачлагаас шалтгаална. Хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдал иргэдийн дунд хурлын байгууллагын талаархи ойлголт муу байхад нөлөөлж, иргэд бидний төлөөлөл гэж хурал руу хандахаасаа илүү засаг дарга, тамгын газарт асуудлуудаа их тавьдаг. Сумын төлөөлөгчийн хувьд тухайн хүний санал санаачлагаас сэтгэл зүтгэлээс шалтгаалан алаг цоогтой байна. Хаана ч идэвхитэй хэн нэгэн идэвхигүй нь бас байдаг. Аливаа ажилд бусдыгаа уриалан манлайлан оролцдог төлөөлөгч бий. Сонгуульт ажлаа төдийлөн ойшоодоггүй нь ч бас бий. 

2014 онд ИТХ-аас зохион байгуулсан онцлог ажлуудаасаа ярина уу?

Манай сум архины асуудлаа 60-70 хувь шийдсэн. Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэг, Цогтсугар багшийн Архигүй Монгол нийгэмлэгтэй хамтраад. 70 гаруй залуучуудыг сургалтанд бүрэн хамруулсан.. Архинаас холдуулахаар амьдралаа өөрсдөө аваад явчихдаг юм байна. ухаан зөв болчихвол өөрөө урагшаа яваад өгдөг юм байна. Эрэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг анхаардаг байгууллага ер нь ховор л юм л даа. Анхны эрэгтэйчүүдийн холбоог Дорноговь аймагт байгуулсан. Хамгийн түрүүнд хүмүүсийн оюун ухаантай нь л ноцолдож, сэтгэлгээг зөв болгохгүй бол ажил зааж өгөөд ч хэрэг алга. Сургалтад хамрагдан архины хамааралгүй болсон иргэд яаж ажил олж, орлоготой болох вэ, ажил байна уу, ажилд явъя, гэсэн саналуудыг их тавьдаг болсон. Гэр бүлээрээ сургалтанд суувал илүү үр өгөөжтэй юм байна. Сумын 90 жилийн ойгоор морьтон Монгол гэдгээ харуулъя гээд нутгийн хүмүүс маань 100 гаруй морьтны жагсаал явуулсан. Монгол наадмаараа монгол мориороо наадъя гээд мотоциклийг ямар ч хөдөлгөөнд оролцоогүй, бүгд морьтой юм уу машинтай наадсан. Машинтай хүн морь дагаагүй энэ бол шинэлэг зүйл байлаа. 

ИТХ-аас Цаашдаа ямар ажлуудыг төлөвлөн ажиллаж байна вэ?

Ерөнхийдөө нилээд ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаагаас дурдвал 2014 оны хурлын ажлын төлөвлөгөөндөө тусган “Гадны хүний нүдээр ” гэсэн санал асуулга авч түүний мөрөөр ажил зохион байгуулж байна. Бусад сумдаар явж бидэнд авах зүйл юу байна, бидэнд алдсан зүйл юу байна гээд 5-6 сумдын туршлага судалсан. Алба, амины ажлаар ирж, 2-3 хоног байрлаж байгаа хүмүүсээс болон 90 жилийн ойн арга хэмжээгээр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөөс нэлээн санал асуулга авсан. Үүний дагуу дараагийн хурлын ажлын төлөвлөгөө, дараагийн оны үндсэн чиглэлд тусган ажлаа оруулж явах, энэ бол нэлээн үр дүнтэй юм байна гэж ойлгосон. Сумын иргэд байнга саналаа хамгийн гол нь гадны хүний нүдээр бол бидэнд авууштай алдаа дутагдалаа олж харах боломжийг нээж өгдөг. Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%