Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ХИЙДИЙН СУРГУУЛИЙГ ХАМБА ЛАМ З.ХАШХҮҮГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОВ

2018-05-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.05.15/ боллоо. Тус хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Үйлдвэрийн хог хаягдлын цэгийг устгах тухай” зэрэг асуудлыг хэлэлцлээ. 
Нийгмийн бодлогын хэлтсээс Тэргүүлэгчдийн хуралд Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржаалин хийдийн дэргэдэх Шашны дунд сургуулийг тус хийдийн Хамба лам асан З.Хашхүүгийн нэрэмжит болгох тухай асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн юм. 
Тэргүүлэгчид буддын шашны хөгжил дэвшилд өндөр хувь нэмэр оруулсан түүний зүтгэлийг залуу хойч үед танин мэдүүлэх хийдийн  удирдлагуудын хүсэлтийг дэмжин баталлаа.  
Мөн тус хурлаар Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэрийн дуудлага” ХХК-ийн үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэн нөхөн сэргээлт хийх цэгийг аймгийн Захирагчийн албанд хариуцуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 
 “Тэнгэрийн дуудлага” ХХК нь 2011 оноос эхлэн үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэн нөхөн сэргээлт хийх ажлыг гэрээгээр гүйцэтгэх болсон ч төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгээгүй, тус хогийн цэгт иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хараа хяналтгүй хог хаягдал хаяж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тул үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж булшлан, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа тухай Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх танилцууллаа. 
Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд  “Тэнгэрийн дуудлага” ХХК-тай хийсэн гэрээг дүгнэх, хариуцлагыг тодорхой болгохыг үүрэг болгож,  буцаалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%