Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХЭН ТОВЧООН” номын нээлт боллоо

2018-05-16

Энэхүү номонд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1992 оноос эдүгээ хүртэлх он цагийн үйл явдал, Төлөөлөгч нарын тухай болон тэдний гаргаж байсан шийдвэр, тогтоол, тухайн үеийн сонгуулийн онцлог гээд 27 жилийн түүхийг агуулга утга санааг үл алдагдуулан товчоолон бичсэн.
Номны нээлтэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга болон Төлөөлөгч, гэр бүл, үр хүүхдүүд оролцлоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хуралд 1992 оноос 2016 он хүртэл 7 удаагийн сонгуулиар давхардсан тоогоор нийт 165 хүн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байна. Энэ хугацаанд хамгийн олон буюу 5 удаа сонгогдсон Төлөөлөгч 1, 4 удаа сонгогдсон Төлөөлөгч 8, 3 удаа сонгогдсон Төлөөлөгч 10, 2 удаа сонгогдсон Төлөөлөгч 24, 1 удаа сонгогдсон 122 Төлөөлөгч байна.

Ийнхүү улс төр сонирхогч хойч үеийн залуус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 жилийн түүхийн товчоон болсон нэгэн шинэхэн номыг өлгийдөн авлаа




















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%